ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-10-19
Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замын асьфалт хучиж эхэлжээ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Сайншандад  Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн автозамын ажлын гүйцэтгэж буй 7780 дугаар ангийн ажилтай өнөөдөр танилцлаа.

Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 18.8 км авто замын ажлыг Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байгаа юм.

2018 оноос эхэлсэн ажил өнөөдөр асфальт хучилтын ажилдаа оржээ. Өнөөдрийн байдлаар цементээр бэхжүүлэх хольж бэлтгэх, асфальтын үйлдвэр, бутлуурын үйлдвэрүүдийг байгуулан хоёр ээлжээр ажиллуулж байна.

Сайд Н.Энхболд авто замын ажилтай танилцаж шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлыг газар дээр шийдэж, албан хаагчдын эрүүл мэнд нийгмийн асуудалд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн анхаарал тавин ажиллаж буйг хэллээ.

МОНЦАМЭ. С.Мөнхбаатар



Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замын асьфалт хучиж эхэлжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0