ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-13
Хороолол дунд 327 метр авто зам барив

Монголын хамгийн том боомт Замын-Үүд сумын төвд тохижилт үйлчилгээний ажлууд өрнөж байна.

Сумын төвийн  Сүлд багийн есдүгээр хэсгийн орон сууцны хороолол дундах 327 м авто замыг орон нутгийн төсвийн 206.2 сая төгрөгөөр "Борхойн зам " ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.

Сумын төвд зам барьснаар иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, хороолол дундах тохижилтыг сайжруулах боломж бүрдлээ гэж албаныхан онцлов.

Зам барих шийдвэрийг сумын  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны тогтоолоор баталжээ.



Хороолол дунд 327 метр авто зам барив

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0