ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-15
Зүүн бүсийн математикийн V олимпиадад Замын-Үүдийн сурагчид амжилттай оролцов

Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд энэ оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд болсон зүүн бүсийн математикийн V олимпиадад Замын-Үүдийн нэгдүгээр сургуулийн Г.Батхишиг ахлагчтай баг амжилттай оролцлоо. Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймгийн ЕБС-ийн 50 гаруй багш, 250 сурагч оролцов.
Нэгдүгээр сургуулийн 9 б ангийн М.Мөнх-Оргил, 8г ангийн О.Энхзул алтан медаль, 9б ангийн Л.Жавхлан, 9б М.Нямбаатар, 6г Г.Мягмарсүрэн, 6г С.Баттүшиг нар 
мөнгөн медаль, 11б ангийнД.Бумчин, математикийн багш Л.Өсөхбаяр нар хүрэл медаль, нийт хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж багийн дүнгээр III байрт шалгарав.
Харин 9б ангийн М.Мөнх-Оргил ирэх хавар болох математикийн улсын 56-дугаар олимпиадад оролцох эрх авлаа. Тэмцээнд оролцоход "Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж" ТӨХК-нийн захирал Г.Гансүх дэмжлэг үзүүлсэнд багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл талархал илэрхийлсэн байна.



Зүүн бүсийн математикийн V олимпиадад Замын-Үүдийн сурагчид амжилттай оролцов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0