ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-15
Эрээн хотын эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ

Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70-н жилийн ойг тохиолдуулан Эрээн хотын Монгол эмнэлгийн нүд, чих, эхо, уламжлалт, зүрхний цахилгаан бичлэг, чих, хамар, хоолойн эмч нар ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ.

Мөн хоёр орны нэгдсэн эмнэлгийн удирдлагууд хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Тус үзлэг оношилгоо 2019 оны 10 дугаар сарын 16-17-нд сумын нэгдсэн эмнэлэгт болсон.

Эрээн хотын эмч нар давхардсан тоогоор 1015 хүн үзлэгт хамрагдсан байна.Үзлэгээр дийлэх иргэдийн дунд дотор, зүрх судасны өвчлөл өндөр байсан ба нүдний болор солиулах шаардлагатай 6 иргэн байгааг онцоллоо .



Эрээн хотын эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0