ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-15
Замын-Үүд хөгжлийн лигийн тоглолт боллоо

Замын-Үүд сум 2019 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 19-нд Замын-Үүд хөгжлийн лигийн тоглолтыг 5 дахь жилдээ зохион байгууллаа.
Тэмцээний нээлтэд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Замын-Үүд сумын сагсан бөмбөгийн холбооны тэргүүн, ИТХ-ын дарга Б.Анхбаяр, Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр, Замын-Үүд сумын Засаг даргын орлогч О.Үүрцайх, Дорноговь аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Г.Батлхам нар оролцов.
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Замын-Үүд сумын сагсан бөмбөгийн холбоонд таван сая төгрөгийн хандив өгч, Сумын Засаг Н.Алдарбаяр 250000 төгрөгийн үнэтэй golden брэндийн бөмбөг 2 ширхэгийг бэлэглэж нийт баг тамирчиддаа амжилт хүслээ.
Замын-Үүд сумын сагсан бөмбөгийн холбооноос 8 багийн эздэд дурсгал болгож холбооны логотой өмсгөл бэлэг болгон дурсгав.
Тус тэмцээнд лигийн шилдэг 8 багийн 120 тамирчид өрсөлдөж байна.



Замын-Үүд хөгжлийн лигийн тоглолт боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0