ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-01-26
ҮНСГЭЛЖИН-2020 уралдаанд Замын-Үүдийн хүүхдүүд тэргүүлэв
2019-11-18 18:16:19

Хүүхэд бүрийн бодон сэтгэх, бүтээх авьяас чадварыг нээн хөгжүүлэх, тэднийг дэмжих зорилготой “ҮНСГЭЛЖИН-2020” аймгийн уралдаан Сайншанд суманд боллоо.  Айраг, Сайншанд, Замын-Үүд, Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургуулиудын нийт 37 өсвөрийн загвар зохион бүтээгч, 102 өсвөрийн загвар өмсөгч авангард, гоёл, үндэсний гэсэн гурван загварын төрлөөр өрсөлдсөн.

Уралдааны үндэсний загварын төрөлд“Күрметти” коллекцоор Замын-Үүд сумын нэгдүгээр сургуулийн сурагч П.Намуунцэцэг, гоёлын загварын төрөлд “Тансаг гоёл” коллекцоор Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн 9б ангийн сурагч Батхүрэлийн Аминзаяа, авангард загварын төрөлд “Бодлын хэлхээ” коллекцоор Замын-Үүд сумын нэгдүгээр сургуулийн сурагч Эрдэнэцогтын Амирлан тус тус шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарч “ҮНСГЭЛЖИН-2020” улсын уралдаанд оролцох эрхтэй болов.

Мөн уралдааны шилдэг загвар өмсөгчөөр Замын-Үүд сумын хоёрдугаар суруулийн 11б ангийн сурагч Цэгмэдийн Уранцэцэг тодорсон.



ҮНСГЭЛЖИН-2020 уралдаанд Замын-Үүдийн хүүхдүүд тэргүүлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0