ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-07-12
“Оролцоогоо нэмье” уриатай залуусын чуулга уулзалт болов
2019-11-18 18:19:00

Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд “Оролцоогоо нэмье” уриан дор чуулга уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтад урилгаар судлаач Г.Батдорж “Залуучуудын хөгжил” сэдвээр ярилцлага өрнүүлэн, Дорноговь аймгийн “Саран хөхөө театр”-ын LORDS хамтлаг болон Замын-Үүд суманд ажиллаж, амьдарч буй салбар бүрийн төлөөлөл 120 залуус чуулав.

Нийт 10 сэдвийн хүрээнд 55 санаачлагыг гарган, уг ажлыг цаашид Замын-Үүд сумын Залуучуудын салбар зөвлөлөөр дамжуулан хэрэгжүүлэхээр зохион байгуулагч сумын ЗДТГ-т гардуулан өглөө.

Энэхүү уулзалтаас Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон залуучууд цаашид сум орон нутгийн хөгжлийн төлөө хамтарч ажиллах талаар нэгдсэн нь чуулга уулзалтын гол үр дүн юм.



“Оролцоогоо нэмье” уриатай залуусын чуулга уулзалт болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0