ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-04-09
Замын-Үүдэд архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглов
2020-03-25 10:29:31

Замын-Үүд сумын Засаг даргын захирамжийн дагуу тус суманд архи согтууруулах ундаа худалдаалахыг гуравдугаар сарын 25-ны 00:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 05-ны 00:00 цаг хүртэл хориглолоо.

Шинэ төрлийн корона вируснээс урьдчилан сэргийлэх хийгээд Дорноговь аймагт тогтоогоод байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд дээрх шийдвэрийг гаргажээ.

Мөн  архи согтууруулах ундааны хэрэглээ ихсэж согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо нэмэгдсэн байна. Цаг агаар дулаарч сургууль болон цэцэрлэгийн насны хүүхдүүд гудамж талбайгаар  амны хаалтгүй тоглох сэлгүүцэх байдал гарч буй тул эцэг эхэд нь мэдэгдэж, хараа хяналтыг сайжруулах, халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэх, мөн өдрийн14.00-20.00 цагийн хооронд багш ажилчдыг эргүүлийн үүрэг гүйцэтгүүлэхээр болжээ.



Замын-Үүдэд архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0