ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-06-02
"Covid-19" халдвараас урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна
2020-04-30 11:44:26

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын-Үүд сумын эмч, эмнэлгийн ажилтнууд замын постод энэ оны хоёрдугаар сараас эхлэн гурван сарын турш ажиллаж байна.

Замын-Үүд суманд орж гарч буй хөдөлгөөнд оролцож буй иргэдээс асуумж судалгаа авч, халууныг хэмжин 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж буй. Дээрх ажлыг Борхойн наран өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид болон тус суманд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн “ Шонхор мед“, “Лазурит”, “Цэвэр талтст” эмнэлэг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч нар гүйцэтгэж байна.

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу шинэ коронавируснний халдвараас урьдчилан сэргийлэх ажилтай холбогдуулан тус сумын Онцгой комисс БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Замын-Үүдийн боомтоор хоёр удаа татан авчээ.  



"Covid-19" халдвараас урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0