ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-08-20
Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах эрчимжүүлсэн шалгалт зохион байгуулж байна

Замын-Үүдийн Сум дундын  замын цагдаагийн хэлтсээс  сумын нутаг дэвсгэрт хүн болон ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж буй тээврийн хэрэгслүүдэд авто тээврийн бүрэн бүтэн байдлыг хангуулах эрчимжүүлсэн шалгалтыг нэгдүгээр сарын 07-ноос эхлэн зохион байгуулж эхэлжээ.

Жолооч нар хүн  тээвэрлэх зориулалттай “Уаз  469” машинаар голдуу ачаа тээвэр эрхэлж байгаа нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчих, улмаар  зорчигчдын эрхийг зөрчиж, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гаргах нөхцлийг  бүрдүүлж байгаа гэж албаныхан тайлбарлав.

Тус суманд  нийт  400 гаруй “ Уаз 469”  машин тээврийн үйлчилгээ эрхэлдэг бол үүнээс гадна хувийн таксинууд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахгүйгээр  сумын төв талбайн зогсоол дээр  байнга зогсож үйлчилгээ эрхэлдэг аж.

Тиймээс Цагдаагийн байгууллагаас  өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж, тээврийн хэрэгслийн  бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулав. Замын-Үүдийн төв талбай нь хилээр зорчигчдын ирж буцах, унаа машинаа хайх,  өөр унаанд шилжин суух, ачаа тээшээ зөөвөрлөх гол цэг болоод удаж буй.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор нэгдүгээр сарын 07-ноос эхэлж улс хооронд хүн болон ачаа тээвэр үйлчилгээ үзүүлдэг “УАЗ” 469 машинуудыг төв талбайд зогсохыг хориглож Төмөр замын тээшний авто зогсоол дээр ачаа болон тээврээ буулгаж, зогсоохоор шийдвэрлэсэн.

Мөн хот хооронд зорчигч тээвэрлэх зөвшөөрөлгүй Alphard болон бусад жижиг тээврийн хэрэгслүүдийг Төв талбайд зогсохыг хориглосон аж.



Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах эрчимжүүлсэн шалгалт зохион байгуулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0