ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-10-19
Замын-Үүдэд хөдөлмөрийн яармаг болж байна

Замын-Үүд сумын ЗДТГ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хамтран УБТЗ-ын харьяа Соёлын төвд Хөдөлмөрийн яармагийг дөрөвдүгээр сарын 10-нд зохион байгуулж байна.

Тус яармагт Замын-Үүд сумын багуудын ажлын алба, Нэгдсэн эмнэлэг, тавдугаар цэцэрлэг, "Чандмань бадрал" ХХК, "ЗҮ НААҮ-ОНӨ" ХХК /хот тохижилт/, Нийгмийн даатгалын тасаг, Малын эрүүлжүүлэх бүс, "М-Ойл" ХХК, "Транс гет" ХХК, "Борхойн өргөө" ХХК зэрэг байгууллагууд оролцож өөрсдийн үйл ажиллагаа олон нийтэд сурталчилж буй.

Хөдөлмөрийн яармагийн үеэр хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрийн танилцуулга, нийгмийн халамж, нийгмийн даатгалын үйлчилгээний мэдээлэл, эүүл ахуйн зөв хэвшил төлөвшүүлэх сургалт, ажил олгогчид ажлын байрны танилцуулга, ажлын ярилцлага, ажилд зуучлах мэдээ, мэдээллийг хүргэж байгаа аж.



Замын-Үүдэд хөдөлмөрийн яармаг болж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-04-10 15:46:08
    ???????: ХБ хүүхэд харж байгаа ХБ насанд хүрсэн хүүхдээ хараад ажил хийх боломжгүй байгаа 2адилхан биздээ дээ энэ 2т ямар ялгаа бна харин хүүхэд бол хаач явсан ѳргѳѳд явж болно гэтэл насанд хүрсэн том хүүхэд ѳргѳѳд дийлэхгүй хэцүү шүү та нарийн зохион байгуулж байгаа ажилд хѳгжлийн бэрхшээлтэй100хувь групэд байдаг насанд хүрсэн идэр насний хүүхдэд тэдэнд юу хэрэгтэй гэдэггийг анхаарч харж үзэх дэм тусалцаа гэж ярих тѳр засаг болон засаг захиргаа юу хийсэн дорвтой зүйл хийхийг мэдэхгүй ганц тэрэгч аваад ѳгѳх сэтгэл алга хаана ямар хүн яааж бна гэж мэдэх үү