ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-13
“Үнэт цаасны нээлттэй өдөрлөг ”Замын-Үүд суманд болов

Замын-Үүд суманд  Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны нээлттэй өдөрлөг” боллоо.

ЗДТГ-аас санаачилсан тус өдөрлөгөөр арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл, Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга, ногдол ашгийн мэдээ, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, брокерийн данс нээх, төлбөр тооцооны данс нээх, данс нээх үйлчилгээ, үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлт, үнэт цаасны талаарх сургалт үйлчилгээ үзүүлсэн байна. 
Өдөрлөгийн үеэр 200 орчим иргэн цэнхэр тасалбарын хуулга, 300 орчим иргэд хувьцааны дансаа нээлгэж үйлчлүүлэв. Иргэд үед үнэт цаас гэж юу болох, үүнд хэрхэн  оролцож болох талаар сонирхолтой  мэдээлэл сонссон байна.  



“Үнэт цаасны нээлттэй өдөрлөг ”Замын-Үүд суманд болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0