ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-13
Хувь хүний хөгжил сэдвээр лекц зохион байгуулав

Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд сумын Засаг даргын санаачилгаар Лектор Б.Гансүхийн "Хувь хүний хөгжил" 12 цагийн сургалтыг зохион байгуулжээ. 
Тус сургалтаар анхны сэтгэгдлийг эерэгээр төрүүлэх, итгэлцлийг нэмэгдүүлэх, танилцуулах яриаг амжилттай хийх, манлайлах ур чадвараа нэмэгдүүлэх, олны өмнө илтгэх ур чадварт суралцах, мэдлэг болон мэдлэгт суурилсан яриа хийж сурах талаар заасан байна.

Мөн өөрийн онцлог шинж чанарыг танин мэдэх, зорилгодоо хүрэх арга замаа тодорхойлох, өөрийн манлайлах ур чадварыг нэмэгдүүлэх, бусадтай харилцах чадвараа нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээл дээр өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх сэдэвт хичээл үргэлжилжээ. 



Хувь хүний хөгжил сэдвээр лекц зохион байгуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0