ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-07-22
“Дайчин туг”-ийн аялал Замын-Үүдэд ирэв

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны долдугаар сарын 210 дугаар тогтоолоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр, Дорноговь аймгийн Засаг дарга Батлан хамгаалахын сайдтай хамтарч ажиллах гэрээг үндэслэн “Дайчин туг”-ийн аялал Замын-Үүдэд ирэв. 
Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг Монголын ард түмэн, төр засаг үүрд мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэхэд түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол оршиж байгаа аж.

Тус арга хэмжээ Замын-Үүдийн хилийн 0108- дугаар ангийн спорт зааланд болж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл, хугацаат цэргийн алба хаагчид болон иргэдийн төлөөлөл оролцсон байна.



“Дайчин туг”-ийн аялал Замын-Үүдэд ирэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0