ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-10-19
Төв замын уулзварт гэрлэн дохио суурилууллаа

Замын-Үүд сумын ЗДТГ-аас Орон нутгийн хөгжлийн сангийн 65.3 сая төгрөгийн хөрөнгөөр нэгдүгээр багийн Залуучуудын гудамж, Тээвэрчдийн гудамжны уулзвар, Худалдааны гудамж, Төмөр замчдын өргөн чөлөөний уулзварт гэрлэн дохио  суурилууллаа.

Дээрх ажлыг “Инносолюшн” ХХК хийж гүйцэтгэн ашиглагч байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Ийнхүү гэрлэн дохио нэмэгдэж ачаалал ихтэй уулзвар, замын хөдөлгөөнд оролцогчдыг дохиогоор удирдан тодорхой байдлаар эмx цэгцэд оруулснаар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, явган болон тээврийн хэрэгслээр зорчигчдод зорчих ая тухтай нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.

Дашрамд дурдахад 2018 онд тус сумын ИТХ-ын хуралдаанаар боомт хотын гол хэсгүүдэд камер байршуулах зорилгоор нийт 39 сая төгрөгийн төсөв баталж  41 ширхэг теле камерыг сумын гол уулзвар гарцуудад байршуулсан аж.



Төв замын уулзварт гэрлэн дохио суурилууллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0