ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-14
Мандах сум шинэ дотуур байртай болно

Дорноговь аймгийн Мандах сум 65 хүүхдийн багтаамжтай шинэ дотуурж байртай болно.

Шинэ дотруур байр нийт 790 орчим сая төгрөгийн өртөгтэй бөгөөд үүний 380 сай орчмыг тус суманд уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг “МАК” ХХК гаргах бол үлдсэнийг нь аймгийн орон нутгийн төсвөөс гаргахаар болжээ. Дотуур байрны  барилгын ажлыг энэ долоо хоногт эхлэх бөгөөд шинэ хичээлийн  жил эхлэх үед дуусгаж хүлээлгэн өгөхөөр гэрээлсэн байна.

Мандах сумын хичээлийн дотруур байр нь баригдаад 40 гаруй жил болж буй бөгөөд энэ хугацаанд барилгын чанар муудаж дорвитойхон урсгал  засвар хийгээгүй өдийг хүрсэн байна. Шинэ дотруур байртай болсноор  сумын хөдөөгийн багийн хүүхдүүд тохилог орчинд сур боловсрох боломж бүрдэнэ гэж сумын Засаг дарга Н.Отгонбаяр ярив.



Мандах сум шинэ дотуур байртай болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0