ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-09-19
Өргөн сумын малчин О.Энхбаяр “Алтан тугал”-ны эзэн болов

Дорноговь аймгийн Өргөн сумын гуравдугаар багийн малчин О.Энхбаяр ХХААХҮЯ, МҮОНР хамтран 1961 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал “Алтан тугал”-ны эзэн боллоо.

 

Тэрээр 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 130 үнээнээс 130 тугал бойжуулснаас гадна нутгийн  таваас зургаан иргэдийг тус бүр 50-аас доошгүй малаа  малжуулсан, цагаан идээгээ боловсруулдаг, уламжлалт мал ахуй, соёлоо хадгалж үлдэхийг эрмэлздэг, хөдөлмөрч  нэгэн аж.

 

Дөчин нас  дөнгөж гарч яваа залуу  малчин О.Энхбаяр 2009 онд сумын аварга малчин, 2012 онд аймгийн сайн малчин болж байсан бол 2015 онд  хоёр мянгат малчин болж байжээ. Тэднийх одоо Өргөн, Дэлгэрэх сумын зааг нутагт өнөтэй өвөлжиж хавартай золгож буй.

 

”Алтан тугал”-ны эзний шагналыг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Өргөн сумын Засаг дарга Ж.Сүхбаатар нар гардууллаа.     



Өргөн сумын малчин О.Энхбаяр “Алтан тугал”-ны эзэн болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0