ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
Зочдыг угтаж, үдэх хаалгатай боллоо

Дорноговь аймгийн Өргөн сумын ЗДТГ-аас санаачилж  зочдыг угтах, үдэх хаалгыг барьж ашиглалтад орууллаа.


Дээрх бүтээн байгуулалтыг Орон нутгийг хөгжүүлэх сангийн 28.8 сая төгрөгийн хөрөнгөөр “Эвийн гэрээ” ХХК  нэг сарын хугацаанд гүйцэтгэж баяр наадмын босгон дээр дуусгасан байна. Мөн сумын төвд байдаг төв талбайгаа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй  уул уурхайн компаниуд, ард иргэдийн дэмжлэгээр бетонон суурь цутгаж засварлажээ. Бүтээн байгуулалтын хаалгыг ашиглалт хүлээн авах ёслолд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Өргөн сумын Засаг дарга Ж.Сүхбаатар болон албаны хүмүүс оролцов.
Өргөн сум нь мянганы замын  босоо тэнхлэг дагуу Сайншанд сумаас зүүн урагш 60 км-т байрладаг бөгөөд төмөр зам, авто замын хос хөдөлгүүртэй, уул уурхай,  хөдөө аж ахуй эрчимтэй хөгжиж буй суурин юм.



Зочдыг угтаж, үдэх хаалгатай боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0