ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-13
Зориулалтын хогийн функер байрлуулав

Дорноговь аймгийн Сайншанд сумын долдугаар  багийн нутаг Төмөр замын Депогийн орчмын айл өрхүүдийн дунд зориулалтын хогийн  функер суурилууллаа.

Өмнө нь ашиглаж байсан хогийн функерүүд хуучирч, ашиглахад хэцүү болсон тул багийн нутаг дэвсгэрийг тохижуулах, айл өрхүүдийн соёлч байдлыг дээшлүүлэх, орчны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Сайншанд сумын зургаа, долдугаар багаас аймгийн ИТХ-д сонгогдон ажиллаж байгаа ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, С.Алтанбаатар нар төлөөлөгчдийн зардлаараа нийт дөрвөн  хогийн  функерийг иргэнд захиалан хийлгэжээ.

Машинаар ачиж буулгахад зориулагдсан хогийн функерийн ашиглалт хамгаалалтыг Сайншанд сумын “Тохижилт- Сайншанд” хот тохижилтын газар хариуцах аж. 

Долдугаар баг нийт 2500 гаруй өрхтэй. Энд 240 айлын орон сууц баригдаж байгаа бол хүүхдийн цэцэрлэгийн барилгыг гадаадын хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөж байна.

Төмөр замын орчимд байрлалтай долдугаар багийн хүн ам жил бүр нэмэгдэж байгаа тул орчныг тохижуулах, гэр хороолллын дэд бүтцийг сайжруулах шаардлага байгаа талаар тус багаас мэдээлэв. 



Зориулалтын хогийн функер байрлуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0