ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-09-19
Хамарын хийдийн орчимд олгосон тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Дорноговь аймгийн Сайншанд, Өргөн, Эрдэнэ сумын нутаг Хар тал хэмээх газарт олгосон MV-02873 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Даблью Эс Жи Эл” ХХК, “Олон ихт баян”ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 2019 оны 07 дугаар сарын 26-нд Шүүхийн шийдвэрээр цуцалжээ.

Говийн тавдугаар ноён хутагт Лувсанданзанравжаагийн бүтээлээ туурвиж, соён гэгээрүүлж явсан Хамарын хийд, Шамбалын орон, энергийн төвийн орчмын  орон нутгийн тусгай хамгаалалттай бүс нутагт  БНХАУ-ын хөрөнгө оруулалттай  "Дабл ью Эс Жи Эл" ХХК  ашиглалтын тусгай зөвшөөрөл авч өнгөрсөн оны нэгдүгээр сард  нүүрс олборлохоор машин техникээ зэхээд байсныг үйл ажиллагааг нь зогсоосон юм.

“Даблью Эс Жи Эл” ХХК нь ашиглалтын зөвшөөрөлтэй ч орон нутгийн удирдлагатай уулзалгүй, хуулийн дагуу техник эдийн засгийн үндэслэл боловсруулж холбогдох байгууллагаар батлуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээгүй төдийгүй орон нутгийн иргэдээр хэлэлцүүлж саналыг нь аваагүй байсан. Энэ асуудлаар www.dornogovipost.mn сайт удаа дараа сурвалжилга, мэдээлэл хүргэж байсан юм.



Хамарын хийдийн орчимд олгосон тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0