ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-13
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

“Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль Дорноговь аймагт зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг дарга захирамж гаргаж Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж, байгууллага, сайн дурын хэсгүүдийг  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Олон улсын сургалт, дадлага сургуулийг “Орон нутгийн чадавх ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд танхимын, академик болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах дууриалган үзүүлэх дадлага сургууль болон орон нутгийн гамшгаас хамгаалах  бэлэн байдлын төлөвлөгөөг турших, гамшиг, аюулт үзэгдэл ослын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах удирдах бүрэлдэхүүний  команд штабын сургууль гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулах талаар албаныхан мэдээлэв.

Тухайлбал, нурангиас эрэн хайх, аврах дасгал, хязгаарлагдмал орон зайн эрэн хайх, аврах ажиллагаа, бие бүрэлдэхүүн болон тоног төхөөрөмжийн ариутгал зэрэг тодорхой сэдвийн хүрээнд сургалт үргэлжлэх бол нурангиас эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн хүн эмнэлэг, хээрийн мал эмнэлэг, галт тэрэгний ослын үеийн аврах ажиллагаа, химийн ослын үеийн аврах ажиллагаа, Сайншанд сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг гүйцэтгэнэ.

Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн байгууллагууд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний 09:00 цагаас 09 дүгээр сарын 21-ний 09:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт ажиллана. 



Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0