ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-12-09
Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг засварлаж байна

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг нутгийн зөвлөлийн 50 сая төгрөгийн дэмжлэгээр шинэчлэн засварлаж байна.

Өмнө нь нэг хугацаанд хоёр мэс заслыг зэрэг хийдэг байсан бол өргөтгөж шинэчилснээр дөрвөн хагалгааг зэрэг хийх боломж бүрдэж байгаа аж.

Засвар шинэчлэлийн ажлыг “Эвийн гэрээ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд14 хоногийн дараа хүлээлгэн өгнө. Мэс заслын тасагт засвар хийснээр эмч нарын ажиллах боломжийг хангах төдийгүй хаалга нь метал хийцтэй, угаалтуур нь мэдрэгчтэй болох аж.

Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн засварын ажилтай УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар танилцаж зарим асуудлыг газар дээр нь шийдсэн байна.



Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг засварлаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0