ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-15
Сайншанд сумын IV, VII багт шинэ сургууль ашиглалтад орлоо

2019-2020 оны хичээлийн жилд Сайншанд сумын 3-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай Бага сургуулийг улсын төсвийн 2,099,500,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өгөөмөрөн шанд” ХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд тус сургуульд Сайншанд сумын 4, 7 дугаар багийн 450 хүүхэд, бага ангийн 15 бүлэгт 2 ээлжээр сургалтын үйл ажиллагааг явуулна.

10 дугаар сарын 08-нд бага сургуулийн нээлт болж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин,  аймгийн ИТХ-д 4, 7 дугаар  багаас сонгогдсон төлөөлөгч Ж.Болор-Эрдэнэ, С.Алтанбаатар, Д.Тулга нар оролцлоо.

Төлөөлөгчид тус сургуулийн тохижилтод зориулж тойрогтоо ажиллах зардлаасаа 5 сая төгрөг зарцуулахаар төлөвлөн ажиллаж буйгаа сургуулийн удирдлагуудад албан ёсоор дамжуулж баяр хүргэсэн байна.

Анги дүүргэлт дунджаар 30 суралцагчтай. Энэ хичээлийн жилд бага сургуульд захирал нэг, сургалтын менежер нэг, бага ангийн багш 15, биеийн тамирын багш хоёр, англи хэлний багш хоёр, хөгжмийн багш хоёр, нягтлан бодогч нэг, номын санч нэг, эмч нэг, нярав нэг, үйлчлэгч дөрөв,  жижүүр гурав ажиллах бөгөөд нийт 34 хүний бүрэлдэхүүнтэй сургуултын үйл ажиллагаагаа явуулна.

Сургуульд Монгол Улсын зөвлөх сургалтын менежер Ц.Одгэрэл, Монгол Улсын зөвлөх багш Б.Даваасамбуу, Монгол Улсын шилдэг бага ангийн багш Х.Ганцэцэг болон тэргүүлэх зэрэгтэй 5, Заах аргач зэрэгтэй 3 багш, нийт багш нарын 62,5% нь мэргэжлийн зэрэгтэй багш ажиллаж, сургалтын үйл ажиллагааг чанартай зохион байгуулж байна.



Сайншанд сумын IV, VII багт шинэ сургууль ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0