ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-15
Нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийн үнэмлэх олгож байна

Сайншанд хотын Захирагчийн ажлын албанаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 207 иргэнд төвийн 6 багийн хэмжээнд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийн үнэмлэх олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Үнэмлэх захиалсан иргэд хотын захирагчийн ажлын албанд иргэний үнэмлэхтэйгээ ирж авна.
Захиалаагүй иргэд харьяа багийн ажлын албандаа дараах материалыг бүрдүүлэн өгч захиална.
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх /хуулбар/
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжлийн бэрхшээлтэй болохыг тодорхойлсон үнэмлэх /хуулбар/
- 2*3 хэмжээтэй цээж зураг /1 ширхэг/



Нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийн үнэмлэх олгож байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0