ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-04-08
Хотын захирагч С.Oдбаяр Монгол Улсын хотуудын "Эрүүл хот" үйл ажиллагаанд оролцов
2020-01-29 08:55:49

Монгол Улсын хотуудын сайн туршлага солилцуулах зорилгоор Эрүүл хотыг чадавхжуулах төвөөс "Эрүүл хот" үйл ажиллагааны сайн туршлагыг солилцох семинарыг Чойбалсан хотын ЗДТГ-тай хамтран Дорнод аймгийн Чойбалсан хотод 2020 оны 01 дүгээр сарын 24-25-нд боллоо.

Хотуудын сайн туршлага солилцох арга хэмжээнд 15 хот, олон улсын байгууллагын 70 гаруй төлөөлөл оролцож,Эрүүл хотын хөгжлийн бодлого төлөвлөлт, анхаарах асуудал, МУ дахь хотын эрүүл мэндийн чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагаа, өнөөгийн байдлын талаар туршлага солилцов.
Тус семинарт Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч С.Одбаяр холбогдох албан хаагчдын хамт оролцож, эрүүл, тав тухтай орчныг бүрдүүлж буй үйл ажиллагааныхаа сайн туршлагыг бусад хотын төлөөллүүдэд танилцуулж, харилцан туршлага солилцов.



Хотын захирагч С.Oдбаяр Монгол Улсын хотуудын "Эрүүл хот" үйл ажиллагаанд оролцов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0