ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-04-09
Төлөөлөн гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ байгууллаа
2020-02-20 08:41:45

Аймгийн Засаг даргаас Сайншанд сумын Засаг даргатай "Төлөөлөн гүйцэтгэх, хамтран ажиллах" гэрээг өнөөдөр буюу 2020.02.19-ний өдөр байгууллаа.
Дорноговь аймаг 2020 оныг иргэдийг ажлын байртай, тогтвортой орлоготой байх боломжийг бүрдүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” жил болгон зарласан бөгөөд Сайншанд сумаас 2020 оныг "Эрүүл хотыг дэмжих жил" болгон зарлаж, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
2020 онд Сайншанд суманд 640 хүүхдийн сургууль, ЕБ-ын 2-р сургуулийн өргөтгөл /320 суудалтай/, халдвартын эмнэлэг, 3-р багийн "Иргэдийн хөгжлийн төв", хүүхдийн зуслан, хүүхдийн парк зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийнэ.



Төлөөлөн гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ байгууллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0