ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-04-09
Хамарын хийд-Хан баянзүрх хайрханы чиглэлд зорчихыг тодорхой хугацаанд хязгаарлав
2020-02-20 09:05:30

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулж Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын захирам Хамарын хийд-Хан баянзүрх хайрхан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  энэ оны гуравдугаар сарын 02-ныг дуустал түр хугацаанд хязгаарлалаа.

Хоёрдугаар сарын 12-нд хуралдсан Дорноговь аймгийн Онцгой комиссын гуравдугаар хурлын шийдвэрийн дагуу аймгийг ирэх гуравдугаар сарын 02-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

“Covid-19” шинэ төрлийн вируснээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн ЭМГ-т байнгын жижүүр найман цагаар ажиллаж байна.Удахгүй болох Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан тул  сар шинийн дараа засал ном хийлгэх, уул овоонд гарах зорилгоор дээрх хугацаанд Хамарын хийдийг зорихгүй байхыг нийт иргэдэд анхааруулав. 



Хамарын хийд-Хан баянзүрх хайрханы чиглэлд зорчихыг тодорхой хугацаанд хязгаарлав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0