ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-04-09
Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглов
2020-03-10 17:11:23

Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр захирамж гаргаж Сайншанд сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг гуравдугаар сарын 10-наас эхлэн тодорхойгүй хугацаагаар хориглолоо.

 Шинэ төрлийн корона вирүсний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргав. Сайншанд суманд арх худалдан борлуулдаг эрх бүхий 75 аж ахуй нэгж, дэлгүүр, ресторан ажилладаг аж.

Сумын Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангахаар сумын Засаг даргын Орлогч О.Ганбатаар ахлуулсан Ажлын хэсэг архи худалдан борлуулдаг дэлгүүр хоршоо, зоогийн газрын согтууруулах ундааны нэр төрлийг тоолж, газар дээр лацдаж байна. Мөн баг тус бүрт багийн Ажлын албаны хүмүүс энэ чиглэлээр ажиллаж байна.  Захирамжийн дагуу ресторан зоогийн газарт архи худалдахгүй.



Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-10 18:07:59
    ??? : сайн байна тэр нь дээрээ сумдыг ч бас хорих хэрэгтэй