ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-07-12
Дорноговьд нөөцийн мах худалдаалж байна
2020-03-13 00:00:52

Шинэ төрлийн корона вируснээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж орон нутаг тодорхойгүй хугацаагаар  зорчигч тээврийн хөдөлгөөнийг хаагаад байгаа.

Үүнээс шалтгаалж  Дорноговь аймгийн төв Сайншандад махны нийлүүлэлт багасч үнэ өссөн байна. Одоогийн байдлаар үхрийн мах 14000, хонины нэг кг мах 9500 орчим төгрөгөөр худалдаалж байгаа бол нийлүүлэлт эрс багасчээ.

Аймгийн Онцгой комиссын гуравдугаар  сарын 11-ний хуралдаанаар махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, махны үнийг  хөөрөгдөхгүй байх талаар хэлэлцэж Сайншандад нэгээс гурван хэсэгт нөөцөлж бэлтгэсэн мах худалдаалах чиглэл өгсөн байна.

 



Дорноговьд нөөцийн мах худалдаалж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0