ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-06-02
Хүнс барааны хангамж хэвийн байна
2020-03-12 14:50:21

Сайншанд сумын Онцгой комиссын дарга С.Одбаяр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тэдний санал хүсэлтийг сонссон байна.
"Шинэ эргэл", "Мөнхдүүрэн", "Номин" зэрэг худалдааны төвүүд хүнсний бүтээгдэхүүний нөөц байгаа, үнийн хөөрөгдөл үүсээгүй гэдэг тайлбарыг иргэдэд өгч байна. Мөн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд иргэдэд маскаа зүүх шаардлагыг тавьж ажиллаж буй.

Хүнс барааны таталт хэвийн явагдаж байгаа энэ үед хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй тул иргэд та бүхэн эрэлт үүсгэх шаардлагагүй.



Хүнс барааны хангамж хэвийн байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0