ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-06-02
Гуравдугаар үеийн ариутгал, халдваргүйтгэлийн ажил эхэллээ
2020-04-18 13:01:51

Дорноговь аймгийн Онцгой комиссын ээлжит 17 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу Дорноговь аймагт гуравдугаар үеийн ариутгал халдваргүйтгэлийн  ажлыг өнөөдөр эхэллээ.

Ариутгал, халдваргүйтгэлийн ажилтай холбогдуулан аймгийн Цагдаагийн газраас Сайншанд сумын хэмжээнд авто замын хөдөлгөөнийг өглөөний 09.00 цагаас 17:00 цаг хүртэл хязгаарласан юм.

Аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Авто тээврийн газар, сумын ЗДТГ хамтран Сайншанд сумын хэмжээнд 3 дугаар үеийн ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.

Албаныхан нийтийн эзэмшлийн зам, талбай, орон сууцны орц хонгил, гэр хорооллын гудамж, тоглоомын талбайд халдваргүйтгэл хийж буй.

 

Амны хаалтгүй иргэнийг 150 мянган төгрөгөөр торгоно

 

Дорноговь аймагт “Масктай Дорноговь” аян өрнөж байна. Шинэ төрлийн коронавируснээс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуй нэгж, иргэд амны хаалт оёж олон нийтэд нийлүүлж байгаа бол аймгийн Онцгой комисс  онцгой нөхцөлд хэрэглэх зорилгоор 20 мянган амны хаалтыг нөөцөлжээ.

Амны хаалт зүүгээгүй иргэдийг “Зөрчлийн тухай хуулийн 5.13.1-д заасны дагуу 150 000 төгрөгөөр торгох заалттай. Харин амьжиргааны түвшин доогуур орлоготой, худалдан авах чадвар муу иргэдэд амны хаалт тараах ажлыг зохион байгуулж буй.

Дорноговь аймгийн иргэд, аж ахуй нэгж амны хаалт зүүх уриалгыг олон нийтийн сүлжээгээр нийгэмд түгээж байна.

 

Амин дэмтэй хоолоор хүүхдийн дархлааг дэмжих хэрэгтэй

 

Шинэ төрлийн корона вирусний халдвараас урьдчилан сэрийлэхийн тулд амин дэмтэй хоолоор хүүхдийн дархлааг дэмжих хэрэгтэй гэж Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл мэдээлэв.

Эм, витаминаар дархлаа дэмжихийн оронд  гэрийн нөхцөлд халуун бүлээн хоол, унд сайн уулгаж идүүлэхийг зөвлөж байна.


Коронавирус нь аймшигтай өвчин биш бөгөөд хүмүүс  вирус тусаад эдгэрдэг учир гараа угааж, амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй аж.



Гуравдугаар үеийн ариутгал, халдваргүйтгэлийн ажил эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0