ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-09-25
"Тамхигүй хот-Сайншанд" уриалгад нэгдээрэй
2020-04-28 11:00:09

Сайншанд сумын ЗДТГ-аас Хамарын хийдийн бүс нутгийг "Тамхигүй аялал жуулчлалын бүс" болгохоор зорин ажиллаж байна.

Сайншанд хот 2018 онд "Тамхидалтын эсрэг хувьсгал"-д нэгдэж, улмаар "Тамхигүй ажлын байрны бодлого"-ыг хэрэгжүүлж байгаа аж.

Тиймээс Хамарын хийдийн аялал жуулчлалын бүсийг зорин ирж байгаа иргэдэд хандан тус бүс нутгаар зорчихдоо  тамхи татахгүй байхыг уриалжээ.

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн төвтэй хамтран "Эрүүл хотыг чадавхжуулах төв"-өөс тамхигүй орчин санаачилгыг хэрэгжүүлж, ирээдүйд бүх ажлын байрыг тамхины утаанаас ангид болгох зорилгоор "Тамхидалтын эсрэг" хувьсгалыг эхэлсэн аж.



"Тамхигүй хот-Сайншанд" уриалгад нэгдээрэй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0