ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-06-02
Бүртгэлгүй ажилгүй иргэдийг бүртгэлжүүлэн ажилд зуучилж байна
2020-04-29 09:03:50

 

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэмжих” жилийн хүрээнд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, сумын Засаг даргын Тамгын газар, багийн ажлын албанаас Бүртгэлтэй ажилгүй иргэдийг бүртгэх, ажил идэвхтэй хайж буй иргэдийг ажилд зуучлах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр, нийгмийн халамжийн үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор баг бүрт “Явуулын үйлчилгээ” арга хэмжээг 2020.04.27 -2020.05.04-ний өдрийн 10:30-14:30 цаг хүртэлх хугацаанд зохион байгуулан ажиллаж байна.
Явуулын үйлчилгээгээр
1. Ажил хайж буй иргэдийг бүртгэх, ажилд зуучлах
2. Ажлын байрны захиалгыг танилцуулах
3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөх.
4. Нийгмийн халамжийн үйлчилгээний талаар мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээг үзүүлнэ.
Иргэд та бүхэн явуулын үйлчилгээгээр үйлчлүүлснээр
- Үзүүлж буй үйлчилгээ, төсөл хөтөлбөрүүдэд иргэд хамрагдан ажлын байрны тоо нэмэгдэж, ажил хайгч иргэд ажлын байранд зуучлагдах
- Ажлын байранд зуучлах, ажилгүй иргэдийг бүртгэлжүүлэх
- 1,2,3,4,6,7,8 багийн ажил идэвхтэй хайж буй иргэд, нийгмийн халамжийн үйлчилгээ авах иргэд арга хэмжээнд хүрэлцэн ирж зөвлөгөө, мэдээлэл авч, асуудлаа газар дээр нь шийдвэрлэх боломжтой юм.

04.27- 8 дугаар баг
1. Холбооны 5-р гудамжны автобусны буудал,
2. Үзүүрийн 4-р гудамны худаг
3. Үзүүрийн 3-р гудамжны Тоглоомын талбай
4. Тэргэл-Очир бөөний төвийн урд талбай

04.28- 3 дугаар баг
1. Номин худалдааны төвийн гадаа талбай
2. Эргэл захын худалдааны төвийн урд

04.29- 2 дугаар баг
1. Бүрдэнэбулаг дэлгүүрийн урд талын тоглоомын талбай,
2. Дэнж 13-р хэсэг
3. Барилгын 36-н айл гадаа
4. Малчны байр

04.30- 1 дүгээр баг
1. Данзанваанчигийн 7,8-р хэсэг, Малын худаг
2. Аюушийн 5,6,-р хэсэг
3. Симба бөөний дэлгүүрийн талбайд

05.01- 6 дугаар баг
1. Шинэзууны 219,221-р байр
2. Дампилын 13,15-р хэсэг
3. Шинэзууны 16-17-р хэсэг

05.04- 4 дүгээр баг
1. Буян-Ухаа цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоомын талбай,
2. Хөхтэнгэрийн шүтээн дэлгүүрийн урд
3. Ганзамын тоглоомын талбай
4. Өндөр довын худаг

05.04- 7 дугаар баг
1. Найрамдал тоглоомын талбай,
2. Депо байрны худаг
3. Ганзам 129,130-р байрны гадаа



Бүртгэлгүй ажилгүй иргэдийг бүртгэлжүүлэн ажилд зуучилж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0