ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-09-22
Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт 90 гаруй хувьтай
2020-06-07 23:45:19

Сайншанд сумын ЗДТГ-аас Сум хөгжүүлэх сангийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлыг хийж байна.

2017 онд 23 төсөлд 307 сая төгрөг, 2018 онд 15 төсөлд 235 сая төгрөгийн зээл, 2019 онд 16 төсөлд 219.6 сая төгрөг олгосон аж. Зээлийн эргэн төлөлт удааширсан тул Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлт 2015 оноос багасчээ.

Сайншанд сумын хэмжээнд нийт нэг тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө байна. Сум хөгжүүлэх сангийн зээл нь жилийн гурван хувийн хүүтэй бөгөөд сумын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг буй болгох зорилгоор тодорхой төслийг санхүүжүүлдэг байна.



Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт 90 гаруй хувьтай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0