ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-09-25
Хаягдал түлхүүрээр үлэг гүрвэлийн үзмэр урлаж олны хүртээл болгов
2020-06-23 20:24:04

Дорноговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн багш Н.Батбаатар бусад багш оюутнуудынхаа хамтаар хаягдал түлхүүр ашиглаж 2.25м өндөртэй, 115кг жинтэй үлэг гүрвэл урлажээ.

Түлхүүрээр динозавр бүтээх тухай төсөл санаачилсан тэдний ажлыг сургуулийн захиргаа нь дэмжсэн байна. Бүтээлд орох түлхүүрийг иргэд олон нийт, сайн дурынхан, хамт олон, оюутан суралцагсдын оролцоотойгоор цуглуулжээ.

Төмрөөр урласан бүтээлийг Сайншанд хотын шинэ бүтээн байгуулалт 3D ''GOBI CINEMA'' кино театрын өмнө байрлуулсан юм.



Хаягдал түлхүүрээр үлэг гүрвэлийн үзмэр урлаж олны хүртээл болгов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0