ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-10-20
Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа
2020-08-27 12:05:51

Аймгийн Засаг даргын холбогдох захирамж болон Сайншанд сумын ЗДТГ-аас сар бүрийн 25-ны өдрийг бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгон зохион байгуулдаг уламжлалын дагуу тус сумын  нутаг дэвсгэрт 08 дугаар сарын 25-наас 26-нд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа.

Нийтийн их цэвэрлэгээнд сумын хэмжээнд хоёр болон гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үүсмэл хур хог хаягдлыг 22 аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамруулан зохион байгуулсан бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хорооллын гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажилд бусад аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудыг татан оролцуулсан байна.

Дашрамд дурдахад аймгийн төвийг тойрсон хур хог цэвэрлэх ажлыг долдугаар сарын 29-нөөс эхэлж өнөөдрийн байдлаар Төмөр замын гэрлэн дохиотой гарам, хогийн хонхор орчмын нийт 120 орчим га талбай буюу анх төлөвлөсөн хэмжээнээс гурав дахин их талбайг хамарсан хур хог хаягдлыг цэвэрлэжээ.



Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0