ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-10-20
“Багш спорт Сайншанд-2020” цомын төлөөх тэмцээнд тавдугаар сургууль тэргүүлэв
2020-09-28 20:33:03

Дорноговь аймгийн Сайншанд сумын сургууль, цэцэрлэгүүдийн дунд “Багш спорт Сайншанд-2020” цомын төлөөх тэмцээн есдүгээр сарын 23-наас 24-нд боллоо.

Тэмцээнд ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэг, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар анагаах ухааны сургууль, МСҮТ, Төмөр замын МСҮТ зэрэг 22 байгууллагын 10 багийн 260 тамирчин сагсан бөмбөг, волейболын төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд тэргүүн байрт Н.Нармандах ахлагчтай ерөнхий боловсролын  тавдугаар сургуулийн баг, дэд байрт Г.Билгүүн ахлагчтай МСҮТ-ийн баг, гутгаар байрт Ц.Наранбаатар ахлагчтай АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн баг шалгарав.

Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд тэргүүн байрт Д.Эрдэнэцэцэг ахлагчтай ерөнхий боловсролын II сургуулийн баг, дэд байрт Г.Эрдэнэхайч ахлагчтай ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн баг, гутгаар байрт  Л.Батнаран ахлагчтай III цэцэрлэгийн баг бусдыгаа тэргүүлэв.

Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд тэргүүн байрт ерөнхий боловсролын V сургуулийн баг, дэд байрт  ерөнхий боловсролын II сургуулийн баг, гутгаар байрт ерөнхий боловсролын  I сургуулийн баг шалгарчээ.

Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд тэргүүн байрт  II  сургуулийн баг, дэд байрт ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн баг, гутгаар байрт ерөнхий боловсролын I сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа.



“Багш спорт Сайншанд-2020” цомын төлөөх тэмцээнд тавдугаар сургууль тэргүүлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0