ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-11-26
Сайншанд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тодотгож байна
2020-11-09 14:56:09

Дорноговь аймгийн Сайншанд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ажил эхэлжээ.

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний  ажлын гүйцэтгэгчээр "Инженер геодези" ХХК шалгарсан бөгөөд судалгааны багийнхан энэ оны 11 дүгээр сарын 02-05-нд  шинээр төлөвлөлтөд орж буй I, II 2, III, IV, VI, VII, VIII багийн нийгэм эдийн засгийн үзүүлэлт болон инженерийн шугам сүлжээний өнөөгийн байдал, хүчин чадал зэрэг суурь судалгааг хийсэн аж.

Сайншанд хотод сүүлийн жилүүдэд хүн амын суурьшил нэмэгдэж, барилга дэд бүтцийн бүтээн байгуулалт олноор өрнөж байгаа тул өмнө нь баталж байсан хотын ерөнхий төлөвлөгөөг хэсэгчлэн тодотгох шаардлага гарсан байна.

Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Сайншанд хотын хүн ам 26 мянга орчим болж нэмэгджээ.



Сайншанд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тодотгож байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0