ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
Зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж буй үйлдлийг таслан зогсоов

Дорноговь аймгийн Сайншанд сумын I, II, III.IV багийн нутаг дэвсгэрт дур мэдэн зохих зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагад орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас газрын зөрчил, дутагдлаа арилгаж, газар чөлөөлөх талаар  удаа дараа  хугацаатай мэдэгдэл, шаардлагыг  өгчээ.

Орон нутгаас тавьсан дээрх шаардлагыг тухайн иргэн биелүүлээгүй  тул Монгол Улсын Газрын тухай хуулийн дагуу сумын Засаг даргын 2016 оны "Газар албадан чөлөөлөх тухай" А/350, А/417 дугаар захирамжаар  байгуулагдсан Ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сарын 2-ноос 13-ны хооронд ажиллаж зөрчлийг арилгуулсан байна.

Дээрх хугацаанд иргэн Д.Өлзийдэлгэр, Д.Наранцэцэг, Ц.Энх-Од нар   зөрчлөө арилгаж, газрыг чөлөөлжээ.



Зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж буй үйлдлийг таслан зогсоов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0