ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
Ханбаянзүрх хайрханы өвөрт хайс угсарч, гэрэлтүүлэг суурилуулав

 

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Сайншанд зангилаа, "Барилга ашиглалт үйлчилгээний гуравдугаар анги"-ийн хамт олон хамтарч  Сайншанд сумын нутаг Ханбаянзүрх хайрханы өвөрт өөрсдийн хөрөнгө оруулалтаар 552м хайс угсарч, 48 гэрэлтүүлэг суурилууллаа.

Энэ  бүтээн байгуулалт нь хайрхан уулаа шүтэж, залбирдаг говь нутгийнхан хийгээд хол ойроос ирсэн зочин гийчний тав тухыг хангах,  аялаж зугаалахад нэн тохиромжтойгоос гадна тохижилт үйлчилгээг хангасан чухал ажил болсон аж.

Дээрх ажилтай Сайншанд сумын Засаг даргын А/12 тоот захирамжаар томилогдсон Ажлын хэсэг танилцаж байнгын ашиглалтад хүлээж авсан байна.



Ханбаянзүрх хайрханы өвөрт хайс угсарч, гэрэлтүүлэг суурилуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0