ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
Цагаан хаалганы нэрийг өөрчилж "Сайншанд" болголоо

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас 2017 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Жилийн ажлын хүрээнд  тохижилт, үйлчилгээг сайжруулах, зам талбайг засварлах, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр тодорхой ажил хийж байна.


Сайншанд сумын ЗДТГ-аас Мянганы замын босоо тэнхлэгийн Сайншанд сумын нутаг руу орох хэсэгт байдаг “Дорноговь-80” цагаан хаалганы нэрийг Сайншанд болгон өөрчиллөө. Энэхүү ажлыг "Энержипарагон" ХХК  гүйцэтгэж дөрөвдүгээр сарын 28-нд  хүлээлгэн өгөв. Тус хаалга Сайншанд сумын нутагт байгаа тул нэрийг  "Сайншанд гэж өөрчлөх нь зүйд нийцнэ хэмээн албаныхан үзжээ.


Харин ирэх намар Дорноговь аймгийн нутгийн хилийн зааг буюу Даланжаргалан сумын нутагт Дорноговь аймгийн онцлогийг харуулсан хаалга сүндэрлүүлэхээр болжээ. Гүйцэтгэгч компани хаалганы өнгө үзэмжийг засварлаж, хоёр талын эрэгт шат хийж, хогийн савны өнгө үзэмжийг засаж, зөвлөмжийн самбарыг байрлуулсан байна.



Цагаан хаалганы нэрийг өөрчилж "Сайншанд" болголоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0