ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Хотыг тохижуулах аян үргэлжилж байна

Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилж хотын өнгө үзэмжийг сайжруулах, тохижилт үйлчилгээг нэмэгдүүлэх, хотдоо сайхан амьдрах зорилгоор зохион байгуулж байгаа “Тэгш гудамж”, “Хотын гудамж”, “Хамтдаа тохижуулья” аян амжилттай үргэлжилж байна.

 

Аяны хүрээнд бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг зохион байгуулж, аж ахуй нэгжүүдийн эзэд болон хотын иргэдтэй уулзаж хотын өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж буй.


"Шинэ зуун” худалдааны төв гаднах машины зогсоолоо шинэчиллээ.

 

“Хотын гудамж” аяны хүрээнд Сайншанд сумын төв гудамж дагуу “Эргэл” худалдааны төвийн гаднах талбайг тохижуулж, явган хүн, авто машины  орох, гарах гарцыг тодорхой болгож тохижуулж байна. Мөн УБТЗ-ын “Ган зам”, Шашны дэлгүүр, “Мөнхдүүрэн”, “Сувдан- Өргөө” зэрэг худалдааны төвүүд гаднах талбайгаа тохижуулах бол нийтийн бие засах газрыг ашиглалтад оруулж, гаднах хашааг нь  буулгаж цэгцлэхээр болов.

 

"Буянт шанд" худалдааны төв гаднах талбайгаа засварлаж байна

 

Сайншанд суманд  үйл ажиллагаа явуулж буй “Хас”, “Монголбанк”  “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан” “Голомт” зэрэг банкууд нийгмийн хариуцлагынхаа  хүрээнд гаднах талбайн өнгө үзэмжид анхаарч тохижуулах аж.  “Шинэ зуун” худалдааны төв гаднах машины зогсоолоо шинэчилжээ.


“Тэгш гудамж” аяны  хүрээнд Сайншанд хотын хойно байдаг  хөтлийн замын хоёр талын гэр хорооллын айл өрхийн нүүрний гудамжийг  тэгшилж, нэгэн ижил  өнгө будганд оруулахаар ажиллаж байна.

 

Мөн Төмөр замын хэсгийн “Оргил”, “Наран” худалдааны төв, төмөр замын дагуух байрнуудын айл өрхүүд харьяалах багийн Ажлын албатайгаа хамтран орон сууцныхаа өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр ажиллаад эхэлжээ. Албанынан “Хамтдаа тохижуулъя” аяны хүрээнд барилгын компаниуд болон барилгын дэлгүүрүүдтэй хамтарч ажиллаж байна.

 

"Залуус" цэцэрлэгт хүрээлэнг хүүхэд залуусын оролцоотойгоор тохижуулна

 

Төв цэцэрлэгт хүрээлэн болон аймгийн Шүүхийн  барилгын урд буй Сайншанд сумын VI  багийн нутагт байрлах "Залуус" цэцэрлэгт хүрээлэнг орон нутгийн барилгын компаниуд болох "Тобэм" ХХК, "Энержи парагон" ХХК, "Айсуй хөгжил" ХХК, "Нэгдсэн Монгол" ХХК  өөрсдийн хөрөнгөөр иж бүрэн засварлаж өгөхөөр болов.

 

Мөн “Хул Шанд”, “Үлэмж”, “Сувдан-Өргөө” “Их говийн өргөө”, “Сангийн далай” зэрэг барилгын дэлгүүрүүд барилгын материалаар дэмжиж ажиллах юм. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт  хүрээлэнг тохижуулахаар төлөвлсөн дээрх аянд МСҮТ-ийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид оролцохоор боллоо.

 

 “Дорноговь 80”  цогцолборыг тохижуулна

 

Мөн  МСҮТ-ийн мужааны ангийн оюутнууд, “Модны зах”-ын эзэд Сайншандын ар хөтөл дээр байх  “Дорноговь 80”  цогцолборыг тохижуулахад оролцоно.



Хотыг тохижуулах аян үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0