ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-25
Сайншандын гэрэлтүүлгийг иж бүрэн шинэчилнэ

Дорноговь аймаг 2017 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Жилийн бүтээлч ажлын хүрээнд БНХАУ-ын Эрээн хотын санхүүжилтээр Сайншанд сумын төвийн 5.6 км газар буюу нийт 165 ширхэг гэрэлтүүлгийг сольж шинээр гэрэлтүүлэг суурилуулах ажлыг  долдугаар сарын 30-наас эхлэхээр төлөвлөж байна.

Сайншанд сумын төв дагуу хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээсэн есөн метрийн өндөртэй цахилгаан бага зарцуулдаг лед гэрэлтүүлэг суурилуулах бөгөөд шөнийн цагаар  гэрэлтүүлгийг бүрэн ажиллуулахаар  төлөвлөжээ. Ингэснээр Сайншанд хот шөнийн цагаар  бүтэн гэрэлтэй байх боломж бүрдэх юм.

Гэрэлтүүлгийг Сайншанд сумын хойно байрлах төмөр замын Оргил хуладааны төвөөс урагш дөрвөн замын уулзвар, баруун тийш “My music” хүртэл, зүүн тийш Тээвэр зохицуулалтын албаны байр хүртэлх газарт суурилуулах аж.   



Сайншандын гэрэлтүүлгийг иж бүрэн шинэчилнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-07-31 23:49:50
    zochin: urduur shine barilgiinhaa haviar hiivel saindaa