ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
"Үдийн цай" хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар тендер зарлав

Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас  Сайншанд сумын ерөнхий боловсролын таван сургуульд үдийн цай нийлүүлэх, 12 цэцэрлэгт хүнс хоолны материал нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг долдугаар сард зарлажээ.

Албаныхан долдугаар сарын  31-нд  оролцогч компаниудаас материалуудыг хүлээн авч найман сард багтаан гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулан 2017-2018 оны шинэ хичээлийн жил эхлэхэд сургуулийн хүүхэд, цэцэрлэгийн насныхны хүнс, хоол, түүхий эдийг нийлүүлэх ажлыг зохион шуурхай байгуулахаар ажиллаж байна. Өмнөх жил дээрх хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, санхүү хөрөнгийг шилжүүлэх гээд шат шатандаа ажил удааширч байжээ.

Тиймээс аймгийн Орон нутгийн өмчийн газар болон Сайншанд сумын ЗДТГ-аас  өмнөх алдааг давтахгүй байх талаар анхаарч ажиллаж буй.  Үдийн цай хөтөлбөрийн санхүүжилтийг салбарын яамнаас олгодог.



"Үдийн цай" хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар тендер зарлав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0