ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-25
Наадмын талбай засварлах ажил 50 хувьтай

Тулгар төрийн 2226,Их Монгол Улсын  810, Ардын хувьсгалын  96, Дорноговь аймаг байгуулагдсаны 86, Сайншанд сум байгуулагдсаны 55 жилийн ойн баяр наадам энэ сарын 28-наас 29-нд Сайншанд хотод болно.


Ойг угтсан баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна. Сайншанд сумын “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газар наадмын талбайн  засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг гүйцэтгэж буй бол “ТОБЭМ” ХХК талбайн асар, суудал зэргийг засварлаж байна.


Хот тохижилтын ажилтнууд төв талбайн гадна дотно хуримтлагдсан элсийг цэвэрлэж зүлэгжүүлж буйгаас гадна наадмын талбайн эргэн тойронд 600 гаруй уд мод суулгасан нь үр дүнгээ өгч сайн ургажээ. Наадмын талбайг засварлах ажил 50 орчим хувьтай байна.



Наадмын талбай засварлах ажил 50 хувьтай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0