ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
Сайншанд сум хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

Сайншанд хотод БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан муу мянган хошууны хөрөнгө оруулалтаар "Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн" сүндэрлэв.

Цэцэрлэгт хүрээлэнг Бугат хотын 560 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хятад барилгачид  өөрсдийн хөдөлмөрөөр барьж ашиглалтад оруулсан юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин, Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр болон албаны хүмүүс оролцлоо.

Орон нутгаас санаачилга гаргаж иргэд, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл тохь тухтай орчинд амрах боломжийг бүрдүүлэх, салхилах, ажиллаж амьдрах нөхцлийг хангах зорилгоор дээрх цэцэрлэгт хүрээлэнг хөрш орны найрсаг хамтын ажиллагааны гэрээний дагуу бүтээн босгожээ.

Сайншанд хотод аялал жуулчлалыг татах, амарч зугаалахад тохиромжтой, тэмээн жингийн хөсөгтэй,сандал сүүдрэвчтэй, тохижилттой, хүүхдийн тоглоомын талбайтай үзэж харах зүйлтэй анхны  цэцэрлэгт хүрээлэн нь энэ болж буй.



Сайншанд сум хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-08-03 18:45:58
    hehe: amjilt husie. sain ajillaarai