ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
Алтанговь худалдааны төвийн талбайг тохижуулж байна

Монгол Улсын Дорноговь аймаг, БНХАУ-ын Эрээн хотын найрамдалт харилцааны хүрээнд Эрээн хотын буцалтгүй тусламж, зуун хувийн санхүүжилтээр Сайншанд хотын “Алтанговь” худалдааны төвийн урд талбайг тохижуулах ажил энэ сард эхэлсэн.

Засвар тохижилтын ажлыг нийт 15 хятад иргэн гүйцэтгэж байгаа бол бусад туслан гүйцэтгэгчээр монгол ажилчид ажиллаж буй. Талбай нь гэрэлтүүлэгтэй,  өндөр цамхагт цагтай, явган хүний зорчих тав тухыг хангасан шийдэлтэй аж.  Талбайг тохижуулах  ажлыг ирэх сард дуусгаж хүлээлгэн өгөхөөр гэрээлсэн байна.



Алтанговь худалдааны төвийн талбайг тохижуулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0