ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Сайншанд хот шөнийн турш гэрэлтэй байх боломж бүрдэнэ

Дорноговь аймгийн Сайншанд хот төвийн хэсгийнхээ 5.6 км газарт нийт 170 ширхэг гэрэлтүүлэг суурилуулах ажлыг гүйцэтгэж байна.

Хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээсэн есөн метрийн өндөртэй цахилгаан бага зарцуулдаг лед гэрэлтүүлэг суурилуулж буй бөгөөд шөнийн цагаар  гэрэлтүүлгийг бүрэн ажиллуулахаар  төлөвлөжээ.

Сүүлийн үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж бүхий эрчим хүч бага зарцуулдаг гэрэлтүүлэг суурилуулснаар  Сайншанд хотын шөнийн гэрэлтүүлгийн хугацааг сунгаж шөнийн турш  гэрэлтүүлэх боломж бүрдэнэ гэж албаныхан тайлбарлав.

 Гэрэлтүүлгийг Дорноговь аймаг, БНХАУ-ын Эрээн хотын найрамдалт харилцааны хүрээнд хөрш Эрээн хотын буцалтгүй тусламжаар суурилуулж буй.



Сайншанд хот шөнийн турш гэрэлтэй байх боломж бүрдэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0