ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
Нийтийн эзэмшлийн талбайд түүхий эд худалдан авах, борлуулахыг хориглов

Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр захирамж гаргаж  нийтийн эзэмшлийн талбайд түүхий эд худалдан авах, борлуулахыг хориглох тухай шийдвэр гаргалаа.

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, хот тохижилт ариун цэвэр, эрүүл ахуй талаар тавигдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн зам талбайд мал амьтны гаралтай, боловсруулаагүй, ариутгал халдваргүйтгэл хийлгээгүй, бүх төрлийн түүхий эд бүтээгдэхүүнийг худалдан авах, борлуулахыг хориглосон байна.

Түүхий эдийг худалдан авах борлуулахдаа эрүүл ахуй шаардлага хангасан орчинд үйл ажиллагаа эрхлэхийг түүхий эд бэлтгэн нийлүүлэгч нарт үүрэг болгосон байна. Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг албаныханд даалгав.



Нийтийн эзэмшлийн талбайд түүхий эд худалдан авах, борлуулахыг хориглов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0