ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
58 айлын барилгууд өнгө засжээ

Сайншанд хотын төвд байх 58 айлын барилгууд өнгө засаж байна.

Орон нутгаас хөрөнгө гаргаж  хуучин барилгуудын гаднах өнгө үзэмжийг сайжруулах, дээврийг засварлах зорилтын хүрээнд  58 айлын барилгын гадна талыг ижил өнгөөр будаж, дээврийг засварлаж дуусч байна.

 I, II 58 айлын барилгыг “ТОБЭМ” ХХК, III, V 58 айлын барилгыг “Зэс-Орд”ХХК засварлажээ. мөн Сайншанд сумын 48, 65 айлын барилгын дээврийг засварлах аж. Сайншанд, Замын-Үүд, Зүүнбаян, Иххэт зэрэг суманд буй  зарим хуучин барилгыг засварлах гээд нийт таван  багц ажилд орон нутгаас  700 гаруй сая төгрөгийн хөрөнгийг хуваарилсан байна. Компаниуд тендерт шалгарснаас дээрх ажлыг гүйцэтгэж буй.



58 айлын барилгууд өнгө засжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0